01.19

Обамагийн охидын савлуурыг хандивлав

Барак Обамаг АНУ-ын Ерөнхиийлөгч болсны дараа 10 настай Малиа долоон настай Саша охидод зориулан төрсөн гэр шиг нь тухтай орчинг бүрдүүлэхийн тулд Цагаан ордонд савлууртай тоглоом суурилуулж байсан. Харин охид тоглоомоо 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын бага хүү Баррон Трампт үлдээх санал гаргасан аж. Гэвч Баррон хүү ээж Меланья Трампын хамтаар Нью-Йорк хотод үлдэх тул савлуурыг авахаас татгалзсан байна. Тиймээс Обамагийн охин Малиа, Саша нарын тоглож өссөн савлуур, гулсуур бүхий тоглоомыг Вашингтон ДС хотын зүүн хойд хэсэгт орших орон гэргүйчүүдийн газарт хандивласан гэнэ.