Энэхүү зурагт заан Д.Долгорсүрэн гурван хүүтэйгээ хамт баяр тэмдэглэж байгаагаар буужээ. Улсын заан Д.Долгорсүрэн дөрвөн хүү, нэг охинтой. Тэдний хөвгүүд салбар бүрт амжилттай яваа юм. Том хүү Д.Сугаррагчаа нь залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаах хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъябазар. Өдгөө тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа юм. Гурав дахь хүү Д.Сэржбүдээ нь улсын начин бөгөөд өдгөө "АСА" группийн захирлын албан тушаалыг хашиж, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа гэнэ лээ. Харин дараагийн хүү нь сүмогийн их аварга Д.Дагвадорж. Тэрбээр МЧБХ-г удирдаж байгаад удирдлагаа шилжүүлсэн байдаг юм.