01.20

Зулаа өвөрмонголчуудын хамт сайн үйлст нэгдэв


Жүжигчин Зулаа, өвөрмонголчууд болон найзуудынхаа хамтаар сайн үйлсийн аянд нэгджээ. Тодруулбал, тэрбээр нэгэн эмээг гэр оронтой болгожээ. Энэ талаар тэрбээр "Цэцэгээ эмээ болон хоёр сартай маамаа маань олны дэмээр дулаан гэр оронтой боллоо. Найз Aлтансүх, Батхишиг элэг нэгт өвөрмонголчууддаа болон санаачилсан,дэмжсэн сэтгэл гаргасан бүх хүмүүстээ хүндэтгэн мэхийн ёслж байна. Анхны санаачилгыг гаргасан Сувдаа болон түүнээс хөвөрсөн сайхан сэтгэлийг түгээн хэрэгжүүлэхэд таньдаг болон таньдаггүй олон хүн тус болж, сайхан буянтай үйл хамтдаа хийлээ. Та бүхэнд талархаж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.