01.23

ГССҮТ-д согтуугаар гэмтэж ирсэн хүмүүсийн тоо буурчээ


Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх долоо хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус төвд үйлчлүүлэгсдийн 15 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ. Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурсан байна хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.