Энэ оны эхний улиралд багтаж 580 сая ам.долларын өрөө Монгол Улс төлөх ёстой. Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” гэсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны 580 сая евро бондын өрийг төлөх асуудлаар Засгийн газар гурван хувилбар боловсруулсан. Тодорхой хэлэлцээрүүд өрнөсний дараа албан ёсоор мэдээллийг өгөөд явна. Ер нь бондын өрийг хэрхэн төлөх асуудал 10-14 хоногийн дараа олон нийтэд ил болчихно.” хэмээн хэлсэн байна.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Хөгжлийн банкинд төгрөгийн эх үүсвэр нь байж байгаа. Ам.долларын боломж нь байж байгаа. Хөгжлийн банк болон Монголбанкинд тодорхой хэмжээний ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл нийт иргэддээ хэлэхэд, үүнд битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс 580 сая ам.долларыг төлж чадахгүй чадваргүй улс болчихсон юм биш. Төлж чадна. Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа. Энэ бол буруу бодлого. Тиймээс энэ бүхнийг хариуцаж байсан хүний хувьд энэ бүх мэдээллийг авч байдаг хүний хувьд 2012 онд Засгийн газрын авсан 580 сая ам.доллар бол гуравдугаар сарын 21-нд төлөгдөнө. Энэ ажлыг Засгийн газар хийж чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ үнэхээр чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ би саяхан манай Ж.Эрдэнэбат сайд хэлснийг харсан. “580 сая ам.долларыг төлнө” гэж. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал байхгүй. Бид намаараа талцан улс орноо уруу татдагаа болих хэрэгтэй. Өнөөдөр бид 580 сая ам.доллар, Чингис бонд гэж ялгаад байгаа ч хүмүүс түүнийг ойлгохгүй бүхэлд нь Чингис бонд гэж ойлгоод байгаа. Үүнийг ойлготлоо биднийг гаднаас мөнгө олж ирээд түүнийгээ үрэн таран хийгээд байгаа, түүнийг нь төлөх гэсэн төлөх мөнгөгүй болчихлоо гэж ойлгоод байгаа. Чингис бондын мөнгө бүгдээрээ орж ирээд бүрэн бүтэн ажил болчихсон. Дээр нь Чингис бондын төлбөр эхлээгүй байгаа. Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй. Хамгийн эхний төлбөр нь 2018 онд хийгдэнэ. Сүүлчийн үндсэн тэрбум ам.доллар нь 2022 онд хийгдэнэ. Үүнд асуудал байхгүй. Ер нь бонд гэж юу юм бэ гэдгийг хүмүүстээ тайлбарлаад өгчихье. Бонд гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалтын нэг төрөл. Гадаадын хөрөнгө оруулалт гээд Оюутолгойг нэрлээд байгаа. Жишээлбэл, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бид дэлхийн зах зээлээс босгож ирсэн. Ази, Европ, Америк гурван тивийн 500-гаад томоохон банк санхүүгийн байгууллагууд хамтарч байж тэр хөрөнгийг босгосон. Энэ бол дэлхий биднийг харж байгаа гэсэн үг. Бид бондтой болно гэдэгн Монгол Улс олон улсын өмнө хариуцлага хүлээдэг болоод эхэлж байгаа юм. Бонд гарч ирээд хоёр дахь зэх зээл дээр гарчихдаг. Хоёр дахь зах зээл дээр гарч эхлэхэд манай бондын хүү хэлбэлзэн монголын эдийн засгийн тухай сайн мэдээ явахад бууран муу мэдээ явахад өсөөд эхэлж байгаа юм. Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа. Үүнд тайлбар хийе. 10 гэж бодохоор хүмүүс миний төлөх гэж байгаа хүү 5 биш 10 гэж ойлгож байгаа байх. Үгүй. Бидний төлдөг хүү бол хэвээрээ. Гол нь дараа нь бид бонд гаргах юм бол тэр хүү өснө. Өөрөөр хэлбэл шалгуур ханштай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бмид өөрсдийн хийж бүтээж байгаа юмаа бодитоор нь олон нийтэд дотоод гадааддаа зөв мэдээллээ хүргээд эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулаад бүтээн байгуулалт өрнөөд явах ёстой. Бид үүгээр асар их юм хийчихсэн. Гэтэл буруу яриад байна.” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн