01.24

“Увертюра” хамтлагийнхан тоглолтын орлогоо малчдад хандивлана

 

Монголын урлагийн ертөнцөд тод мөрөө үлдээж яваа поп опера “Увертюра” хамтлаг шинэ цомгийн баяраа хийж “Залуу малчдад туслах аян”-ыг дэмжиж, эх орноо тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва "УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдад туслах аян”-г эхлүүлээд байна. Аяны хүрээнд “Увертюра” хамтлагийн “Монгол минь...” нэртэй цомгийн баяр хандивын тоглолтын нээлтийг Улаанбаатар хотод энэ сарын 31-нд Бөхийн өргөөнд хийх юм. Тоглолтын тасалбарыг “Монгол минь...” шинэ цомог дагалдах юм. Энэ тоглолтоо хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн зүүн бүсийн найман аймаг, нэг дүүрэг, баруун бүсийн 13 аймагт хийнэ. Тоглолтын ашиг, орлогоо мал болгож залуу малчин гэр бүлд хандивлахаар болсон" хэмээн ярьжээ.