01.24

Бритни Спирсийн аав охиноо шимэгчилж амьдардаг гэнэ


2008 оноос хойш Жэйми Спирс өөрийн нэр алдартай охин Бритнигийн асран хамгаалагч болсон билээ. Шүүхийн шийдвэр ёсоор дуучин бүсгүй уран бүтээл юм уу санхүүгийн асуудалтай холбоотой аливаа үйлдлээ аавтайгаа зөвшилцөх ёстой юм. Жэйми ч охиноо тал бүрээр дэмжиж байгаа аж. Гэхдээ л тэдний гэр бүлд ойрхон зарим нэг хүмүүс түүнийг охиноо хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байна гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь, ноён Спирс охиныхоо үл хөдлөх хөрөнгөн дээр тоглолт хийн баяжихаар шийдсэн гэнэ шүү. Саяхан Жэймигийн өмгөөлөгч Эндрю Уэллет үйлчлүүлэгч нь Бритнигийн эзэмшилд байдаг харшийг 59688 доллараар худалдаж авахаар шийдсэн гэж мэдэгджээ. Энэ нь Жэйми болон Бритнигийн хувьд тун ч ашигтай наймаа мэтээр ярьсан аж. Тэгвэл шинжээчид уг үл хөдлөх хөрөнгө үүнээс хэд дахин илүү үнэтэй хэмээн ярьж буй юм. Аав нь Бритнигээс байшинг нь хамгийн доод үнээр худалдан аваад үнэ хүргэж зарснаар хэдэн арван мянган долларын зөрүүг өөрийн банкин дахь дансанд хийх бололтой. Ноён Спирс жил бүр охиноосоо 130 мянган долларын цалин авдаг аж. Бараг есөн жилийн хугацаанд ийм цалин авчээ.