"Spice Girls"-ийн экс гишүүн Мелани Браун 2007 онд хайртай залуутайгаа нэг гэрт ороход нь дургүйцсэн гэр бүлийнхэнтэйгээ, аав, ээжтэйгээ муудалцаад арав гаруй жил болсны эцэст саяхан эвлэрэхээр шийджээ. Мел Би гэрийнхэнтэйгээ учраа олох алхмыг хийж, аав Мартин, ээж Андреа нарыгаа Лос Анжелес дэх гэртээ урьсан гэнэ.
"Тэр амьдрал гэдэг хэрүүл, маргаан, тунирхаж өнгөрөхөд дэндүү богинохон гэдгийг ойлгосон учраас том охин Фениксийнхээ төрсөн өдрийн баярт гэрийнхнээ урьсан" хэмээн найзууд нь өгүүлжээ.