01.26

Агнуурын бүс нутаг дахь иргэд өөрсдийн хүч бололцоогоороо ”Хямралын эсрэг” хамтдаа нэгджээ


Алтайн нүүдэлчид ТББ–аас санаачилан Мөст, Цэцэг, Дуут сумдын ЗДТГ-тай хамтран дээрх сумдын ард иргэдийн дунд хямралын эсрэг хамтдаа үзэсгэлэн худалдааг 2014 оноос хойш өнөөг хүртэл орон нутагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд Цэцэг, Мөст, Дуут сумдын болон бусад сум орон нутгаас жил бүр 30 гаруй иргэн аж ахуй нэгж, нөхөрлөл хоршоод өөрийн хийсэн сүү цагаан идээ, сур суран эдлэл, гар урлалын бүтээгдэхүүнээрээ оролцдог бөгөөд тухайн өдөрт 4 сая орчим төгрөгийн борлуулалт хийж, сумын төвийн худалдаа эрхлэгчид тухайн өдөр өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг 10 хувиар хямдруулан зардаг уламжлал тогтжээ.