Байгаль хамгаалах, амьтны тухай хууль тогтоомжыг ард иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар сурталчилан таниулах, олон нийтэд хүргэх зорилгоор Мөст, Цэцэг, Дуут сумдын ард иргэдийн дунд "Дэвжээ", "Мэргэн бууч" тэмцээнийг 2014 оноос хойш жил бүр Аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги, Сумдын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж ажиллаа. Тус арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 1500 гаруй ард иргэд оролцсон байна.