01.26

Жей Логийн гутлын цуглуулга худалдаанд гарлаа

Дуучин Женнифер Лопес болон гутлын загвар зохион бүтээгч, алдарт Жузеппе Занотти (Giuseppe Zanotti) нарын хамтын бүтээл Giuseppe for Jennifer Lopez цуглуулга худалдаанд гарчээ. Өндөр өсгийтөөс салдаггүй Жэй Логийн бүх гутлууд, пүүз нь хүртэл өндөр өсгийтэй гэнэ шүү. "Жузеппе бид хоёр их хичээсэн шүү. Тансаг гутлуудыг таалан соёрхоно уу" хэмээн Женнифер Лопес ярьжээ.