Өмнөд Солонгосын хөгжмийн урсгал буюу “КPOP”-ыг олон улсад танигдахад голлох үүргийг гүйцэтгэсэн тус улсын охидын “Wonder girls” болон “2NE1” хамтлаг тарж буйгаа мэдэгдлээ. “Wonder girls” хамтлаг 2007 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд ийнхүү 10 жилийн дараа тарж байгаа аж. Хамтлаг тарсан талаарх мэдээллийг “JVP” энтертайнмент баталж, цахим сайтдаа “Бидэндээ хамт байсанд баярлалаа” гэж бичсэн байна. Мөн “YG” энтертайментаас төрөн гарсан “2NE1” хамтлаг энэ сарын эхээр тарж буйгаа зарласан байна. Тус хамтлагийнхан энэ сарын 21-нд“Goodbay” дуугаа гаргаж, албан ёсоор тарж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн байна. Ийнхүү Өмнөд Солонгосын хамгийн алдартай хоёр охидын хамтлаг таржээ.