01.27

“Чөлөөт хос” хоёр удаа тоглогдоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл, инээдмийн жүжгийг тоглох гэж байна. Италийн алдарт зохиолч Дарио Фо зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” уран бүтээлийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /Манбретто/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглоно. Тоглолтын тасалбар 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд энэ сарын 27-нд 19 цагт, 28-нд 18:00 цагаас хоёр удаа тоглогдоно.