"Honeymoon" хамтлаг шинэ гишүүн хайж байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэд хамтлагийн гишүүн Б.Хулан гадаадад сурахаар болж, хамтлагаасаа гарсан аж. Үүнтэй холбогдуулан "Honeymoon" хамтлаг дахин нэг хүнийг хамтлагтаа нэгтгэхээр сонгон шалгаруулалт явуулах болсныг зарлажээ.
Тэд шинэ гишүүндээ дараах шаардлагыг тавьсан байна. Тодруулбал,
"Хүсэлтээ манай page-ээр мэссэжээр ирүүлнэ үү. Бичгээр товч намтраа бичээд бас видеогоор мэндчилгээ болон 2-3 дуу дуулаад явуулаарай. Бидний шаардлага бол:
- 19-23 настай
- 164-174 см өндөртэй
- Урлагийн авьяастай
- Ойрын 4 жилээ хамтлагт амьдралаа зориулж чадах
- Давхар ажил эрхэлдэггүй" гэжээ.
П.ТУУЛ