01.28

Холливудын 11 жүжигчин бүсгүй “Vanity Fair” сэтгүүлийг чимэв


“Vanity Fair” сэтгүүлийн 2017 оны шинэхэн дугаарыг Холливудын үзэсгэлэнт 11 жүжигчин бүсгүй чимжээ. Тодруулбал, Натали Портман, Эмма Стоун, Эми Адамс, Люпита Нионго, Рут Негга, Дакота Фаннинг, Элле Фаннинг, Дакото Жонсон, Грета Гервиг, Ажа Наоми Кинг, Жанел Монае нар “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд өөр өөрийн донж төрхөөр заларсан байна. Дашрамд дурдахад, тэдний зургийг гэрэл зурагчин Эни Лейбовиц авсан аж.