Туркийн Мехмет Асар гэдэг эр өөрийгөө дуучин Аделийн төрсөн эцэг хэмээн мэдэгдсэн хэмээн www.dailysabah.com сайт мэдээлжээ. Фолк дуучин, бэлтгэл офицер цолтой 52 настай энэ эр Туркийн нэгэн хэвлэлд ийнхүү ярьсан байна. Тэрбээр 1987 онд Аделийн ээж Пенниг Туркт амарч явахдаа өөртөө нь танилцаж, хайр сэтгэлтэй болцгоосон гэжээ. Улмаар Пенни түүнийг хамтдаа Их Британи руу явъя гэж хүссэн ч Мехмет Асар нутгаасаа явах хүсэлгүй байсан тул англи бүсгүй гэртээ ганцаар харьсан гэнэ. Адель 1988 оны тавдугаар сард төрсөн. Харин Мехмет өөрийн яриаг үнэн гэдгийг нотлохын тулд физиологийн нотолгоо гаргаж ирсэн байна. Учир нь Адель тэр хоёрын гарын хуруунууд тун ч өвөрмөц тогтоцтой гэжээ. Энэхүү мэдэгдэлд Адель одоогоор түүнд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.