Солонгосын алдарт жүжигчид болох Рэйн, Ким Тэхи нар таван жилийн турш үерхсэний эцэст энэ сарын 19-нд Сөүл хотод байрлах нэгэн Католик сүмд гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэвлэлийнхнээс хаалттайгаар нам гүм хуримласан билээ. Тэгвэл алдарт хос бал сараа Индонезийн Бали аралд бал сар өнгөрүүлээд иржээ. Тэд Балид таван шөнө, зургаан өдрийн бал сарын аяллаа өнгөрүүлээд эх орондоо ирсэн аж.