Сэтгэлээр тань дүүрэн гуниг ганцаардал
Сэдвээс гажвал яриа нийлэхгүй
Хаалттай хотдоо та минь
Хангалуун сайхан амьдарч байна уу?
Бодлоор тань дүүрэн гуниг харуусал
Болгоомж алдвал үг нийлэхгүй
Тусгаар орчиндоо та минь
Тун ч амгалан амьдарч байна уу?
Хүлээсэн хормууд ямархан уртыг
Хүсэлтэй шөнүүд хичнээн хясалтайг
Өөрийн барьсан журамт ордондоо
Үдэх бүртээ мэдэрсээр л сууна уу
Ганцаардалд хашигдсан айдсын торноосоо
Гарах цаг чинь болоогүй л байна уу
Санаагаа муутгасан өтөл бодлоосоо
Салах цаг чинь ирээгүй л байна уу
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.01.23-нд