01.31

Майкл Жексоны охин аавыгаа бусдад алагдсан гэж мэдэгджээ


Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон өөрийнхөө аавыг бусдад алагдсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр "Бүгд л цаг хугацаа өнгөрөхөд өмнөх зүйл мартагддаг гэдэг. Үнэнийг хэлэхэд цаг  хугацаа ч үнэнийг мартуулж чадахгүй. Ер нь үнэнийг хэн ч мартуулж чадахгүй. Үнэн зүйл үнэн учир үнэ цэнэтэй байдаг юм. Би аавыгаа өдөр бүр зүүдэлдэг. Аав минь зүүдэнд ирэхдээ нэг зүйлийн талаар надад хэлэхийг хүсдэг. Би аавыгаа үргэлж мэдэрч, хайр халамжийг нь хүртдэг. Аав нэг удаа миний өрөөнд орж ирээд “Тэд намайг алахаар бэлдэж байна. Аав нь удахгүй үхнэ” гэж хэлсэн. Аав ингэж хэлээд л удалгүй амиа алдсан. Тиймээс аав минь бусдын гарт хорлуулсан. Аав минь захиалгат аллагын хохирогч болсон. Би аавынхаа үхлийн жинхэнэ шалтгааныг тайлах болно. Үнэнийг мэдэх, үнэнийг илчлэх цаг ирсэн гэж бодож байна" хэмээн ярьжээ.