01.31

О.Амгаланбаатар: Бүсгүйчүүдээ биш бүтээгдэхүүнүүдээ экспортлохсон!


Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар цахим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Тэгвэл жүжигчин залуу саяхан “Эрээнд байгаа 1800 орчим, Хонгконгт байгаа 200 гаруй, Сингапурт мөн төдий тооны гээд сурах, гэрээгээр ажиллах нэрээр мөн ч олон охидоо буруу зүгээр алдаж дээ. Бүсгүйчүүдээ биш бүтээгдэхүүнүүдээ экспортлохсон! Эргэж ирээд тэд маань ээж, хүний хань болно л гэнэ дээ. Болохоос ч яахав дээ! Жич: Албан бус ч дөхөх тоо баримтанд үндэслэв” хэмээн цахим хуудастаа бичжээ.