Алдартай хос болох Бейонсе, Жэй Зи нарын харилцаа өдгөө хүндхэн байдалтай байгаа билээ. Үүний шалтгаан нь өөр бүсгүй гэнэ шүү. Тэдний бат бөх гэр бүлийг үймүүлсэн хүн бол дуучин Рианна гэж таамаглаж байгаа юм.
Саяхны нэг өдөр Бейонсе Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар нөхөртэйгээ хамт оройн зоог барьж байх үеэрээ муудалцсан аж. Рэппер эр тэр үдшийн туршид хэн нэгэнтэй утсаараа чатлан эхнэрээ бачууруулсан гэнэ. Бейонсе түүнээс хэнтэйгээ самбаганаад байгааг нь асуутал Жэй Зи хавчигнан байж Рианнатай гэж хариулжээ. Эхнэр нь бачуурсандаа түүн рүү баахан хашгирсан бөгөөд дараа нь тэд үдшийг таг дуугүй өнгөрүүлжээ.
Бейонсе нөхрөөсөө барбадосс бүсгүйгээс холхон байхыг шаардаж байгаа ч энэ нь боломжгүй зүйл юм. Учир нь, рэппер эр Рианнагийн урлагийн амьдралд ихээхэн оролцоотой нэгэн билээ.