Ахмад настануудад олгох "Насны хишиг"-ийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм.
Хууль батлагдсанаар:
65-69 настанд 50.000
70-79 настанд 80.000
80-89 настанд 150.000
90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм.