02.01

Монголын хамгийн өндөр төлбөртэй зогсоол

Ноён Х.Баттулгын эзэмшлийн “Мах импэкс”  компаний хашаа руу ороход суудлын тэрэг 5000 төгрөг, ачааны машин 20 мянган төгрөгний татвар төлж орох тушаал гарган мөрдөж эхэлжээ.  Энэ обьектод Монголын хүнсний  тэргүүлэх зэргийн 10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг.  Тийм ч учраас энэ хашааны хаалгааргэрээ хэлцэл хийх, түүхий эд нийлүүлэх, бараа бүтээгдэхүүн,  спиртийн шаар худалдаж авах гэсэн олон тооны машин орж гардаг. Гэтэл өнөөдөр ийм өндөр төлбөр төлж хашаа руу орох нь харилцагч, худалдан авагч, иргэдэд хүндээр тусч байна.   “Мах импэкс”  компанийхан энэ хууль бус гэж хэлж болох өндөр татвараа хаана ч юм зам барихад зориулна гэж тайлбарласан бөгөөд бусад аж ахуй нэгжүүддээ албан ёсоор мэдэгдээгүй бололтой. Учир нь энэ татварыг эсэргүүцсэн харилцагч нар хандаж ирсэн компанидаа гомдол гаргаж  үл ойлголцох байдал өдөр бүр үүсч байна.