02.01

Д.Дагвадорж: Дутуугаа гүйцээсэн агуу их аварга болж төрөөрэй миний найз


Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгссөн билээ. Тэгвэл их аварга Д.Дагвадорж найзынхаа хойноос ийнхүү үгийн сувд хэлхэж харамсал, гашуудлаа илэрхийлжээ. Тэрбээр "Тэнгэрт найз минь гэрэлтээрэй. Тэртээ 1994 онд бөхчүүдийн хүүхдүүдийг Эрдэнэбилэг багш маань цуглуулж жүдо, үндэсний бөхийн УДАМ дэвжээ нээж билээ. Алтангадас начны хүү гээд өндөр горзгор (тэр үед тарган хүүхэд байгаагүй) нүд нь алагласан нэлээд шартай байрын шинжтэй хүү. Тэр маань Хүчээ байлаа. Хэвтээ барилдаанд маш эвгүй энгэр аваад төвөггүйхэн боочихдог мань хэддээ классик кккк. Өсвөрт босоо урд жилийнхээ аварга, бид хэд Хүчээ хошой аварга болно гээд л.Тэгсэн мань эр хэнд ч билээ ялагдаж хүрэлийн төлөөх барилдаанд ялаад чухам л олимпийн аварга болсон мэт хөөрч байгаа төрх нь одоо ч гэсэн нүдэнд минь илхэн санагдана. Эр хүний зам мөр нийлсэн их сүмогийн амьдралд ч цугтаа явлаа бид. Хүчээ бид  хоёрын мартагдахааргүй барилдаан бол Осакагийн башод гараа таллуулаад унасан миний барилдаан. Цаадах чинь элдэвтэй маш эвгүй тэр майжиг хөлнөөс юу ч ирж мэднэ. Халз хутгаа этээ, дагуулж хавирна. Классик хүн классик . Найз минь одоо алга. Наадам давхацсан Нагоя башогийн халуун өдөр айргаа санасан хэдэн бөхчүүд цуглан ёслоход Хүчээ маань ахын хувьд үг нээж, Наадам сайхан болж байна аа миний аав бөх бас сайн уяач гэж хэлээд сайхан морины дууг дуулаж байсан нь тодхон үлджээ. Цааш нь тэрлэх сэтгэлд минь нулимс дүүрээд байна аа найз минь. Жаргаж байгаа наран ахин мандана аа найз минь. Сайн төрлийг олж дутуугаа гүйцээсэн агуу их аварга болж төрөөрэй миний найз." хэмээжээ.