02.01

Таныг дахин таргалуулдаг зургаан шалтгаан


Хэт их дасгал хийхгүйгээр, эрүүл аргаар жингээ хэрхэн хасах вэ? Хэт хүнд ачаа өөртөө үүрэхгүйгээр жингээ хасах боломжтой юу? 

Оддын дасгалжуулагчийн өгч буй дараах зөвлөгөөг та тунгааж үзээрэй. Магадгүй танд тохиолдож байж мэдэх юм. 

1. Таны бодисын солилцоо удааширсныг та мэдэхгүй байгаа биш биз 

Үнэндээ цөөн тоогоор дасгал хийснээр таны бие цөөн тооны бодисын солилцоо явуулна. Их хэмжээний калори шатаах нь таныг биеийн жингээ хэвээр хадгалахад нөлөөлдөг хэмээн оддын дасгалжуулагч Карен Анзел зөвлөжээ. 
Илүүдэл жинтэй хүмүүс ерөнхийдөө дасгал хийж байх хугацаанд бусдаас илүү калори шатаадаг. Учир нь илүүдэл жингээ хадгалахын тулд хөдлөхөд илүү их энерги шаарддаг. Гэвч хэдэн кг хаясны дараа таны бие алдагдсан калорийг шаарддаг, тиймээс өдөр бүр бага багаар жингээ хасаарай". Хэрэв та өөрийн шинэ галбиртаа тохируулан идэхгүй бол нэг л мэдэхэд таны хаясан жин буцаад хуучиндаа орох болно. 

2. Та хангалттай унтаж чадахгүй байна 

Зөвхөн унтсанаар илүү эрч хүчтэй болохгүй. Гэвч хангалттай унтах нь таны бэлхүүсний тойргийг хэвээр хадгалахад чухал нөлөөтэй. Яагаад гэж үү? . Хангалттай унтахгүй байгаа үед энергиэ нөхөх гэж их идэхээр тэмүүлж буй могой шиг харагдана. Таны бие илүү их gherlin (гармон) ялгаруулж илүү их идэх хүслийг төрүүлдэг бол идэхээ зогсоохыг сануулдаг leptin (гармон) бага байдаг. 
Таны арга мухардахад таны бодисын солилцоо удааширдаг болохыг Чикагогийн их сургуулийн судалгаанд дурджээ. Тиймээс хэрэв та бага унтаж байгаа бол, нүдээ аниад энэ сэдвийг дуустал хонь тоолж эхлээрэй. 

3. Танд Б төлөвлөгөө байхгүй 
Хооллох зуршлаа ялж шарсан зайдаснаас татгалз, тиймээ ганцхан удаа гэж хэлэхээс ч зайлшгүй татгалзаарай. Хүмүүс хуучин хоолны зуршлаа эргүүлэн сэргээгээд байвал ахиад жин нэмдэг. Жингээ хаях хамгийн сайн стратегиүдийн нэг нь эрүүл хоолыг бага хэмжээтэй идэх. Жингээ хаях төлөвлөгөөгөө хурдан хэрэгжүүлэхийн оронд жижиг өөрчлөлтүүдийг урт хугацаанд хэрэгжүүл, үргэлж ногоо тавган дээр тавьж эсвэл бүх хоолондоо үр тариа хэргэлэхээс эхлээрэй. 

4. Та сэтгэлийн тэнхээгээ шавхаж байна 
Төмөр шиг хатуужилтай байх гэж өдөр бүр өөрийгөө хязгаарладаг. Хэрэв та хэрчим шоколадыг тэвчсээр сэтгэлийн тэнхээгээ шавхаж байгаа бол судалгаанаас харахад ганц хэрчим бол таньд сайн. Дараагийн удаах эрүүл бус хоол хэрэглэх хүслээ хуурч байна гэсэн үг. 
The Whole30 номын зохиолч Мелисса Хартвиг таныг - эрүүл хооллолтонд бэлтгэх эсвэл албан хүчээр хүнд дасгал хийх мэтийн хүндхэн эсвэл ямар ч сонирхолгүй зорилтуудаа бүхлээр нь төлөвлөхийг санал болгож байна. Өглөө хийх эхний зүйл бол өөрийн сэтгэлийн тэнхээг (идэвхижүүлэлт) хамгийн өндөр байлгах. Өглөөний цайндаа калоритай хоол хүнсийг хязгаарлах хэрэггүй. Таны тархи энерги нэхэж байгаа.
"Өдрийн сүүлээр ч өөрийн сэтгэлийн тэнхээг хадгалах хэрэгтэй. Онцгойлон оройн хоолноос унтах хүртэл. Тиймээс урт өдөр дуусахад амттанд татагдах мэдрэмж төрөхгүй". 

5. Оюун санаа, таны хуучин зуршлыг хадгалдаг 
Өөрийн мэдэлгүй юуг идэхдээ анхаардаг болж эхлэнэ. Гэвч өөрийн тогтсон мэдрэмжийн дагуу хоолоо сонгохгүй байх нь чухал. Тиймээс тав тухтай байж, өөртөө гэмшихгүйн тулд хуучин зуршилаа дахин давтахгүй байхад хүч чармайлт гаргаарай. 
Өөрийн хүрээлэн буй орчиноо анхаараарай: Найзуудтайгаа ресторанд орох эсвэл чөлөөт цагаараа интернет болон кино үзэх нь таныг их идэхэд нөлөөлдөг үү? Хямд үнийн урхинд орж бага мөнгөөр их хоол авах, өөрийгөө албадсан мэт мэдрэмж төрөх зэргийг зогсоож чаддаг уу? 
Хуучин зуршлаа өөрчлөх нь стресстүүлж их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Хэрэв та хуучин муу зуршлаа өөрчлөх аргыг сонгохгүй бол таны тархи болон бодисын солилцоо ахиад нэг удаа гэж өөрийгөө хуурсаар байх болно. 

6. Та ижил төрлийн дасгал хийдэг 

Та жингээ хаяж байхдаа өөх болон булчингаа зэрэг алддаг. Энгийнээр тайлбарлавал – та калори ашиглан өөх болон булчинг бий болгодог. Калорийг багасгаснаар өөх болон булчинг багасдаг. (Хэрэв уураг зарцуулалтаа нэмэгдүүлбэл. Энэ нь таны биеийн гол булчингуудын бодисын солилцоон дахь шатаах үйл ажиллагааг хадгалахад тусладаг) 
Үргэлж дасгалаа өөрчлөх нь чухал бөгөөд таны булчингуудыг олон төрлийн нөхцөлд дасгадаг. Оюун санаа бие хоёрыг нэг түвшинд аваачихаас сэргийлээрэй. 
Уйтгартай дэглэм нь биеийн хувьд дэвшил авчрахгүйгээр барахгүй таны сэтгэлийг хөдөлгөхгүй улам хүнд байдалд оруулдаг. 

Ухаалаг дасгал нь өндөр эрчимжүүлэлттэй давтамжтай сургуулилт (гүйлтийн зам дээр нэг минут маш хурдан гүйхийн тулд нэгээс хоёр минут шогшдог). Тиймээс их хэмжээний калори шатаах нь тааламжтай санагдахгүй байсан ч таны бие булчингуудаа үргэлжлүүлэн ажиллуулсаар байдаг.