Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас хүн унаж нас барсан хэрэг нэгдүгээр сарын 29-нд гарсан. Талийгаач Х нь 21 настай байсан бөгөөд CУИС-д суралцдаг байсан төдийгүй “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн соло гитарчин байсан аж. Тэгвэл “The Colors” хамтлагийнхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Хамтлагийн цахим хуудсанд “Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бидний тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа. Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүр ч гоё үе дээр очихсон байх даа. Хүслэн дэлхийн хоёрдугаар давхарт байгаа болохоор та нар ч бас байнга өөдөө харан алхаж цаадхан руугаа инээмсэглэж байгаарай. Зарим нэг итгэмээргүй, итгэмээргүй мэдээллүүдэд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг. Б.Хүслэн
1995-2017” хэмээн бичсэн байна.