Бейонси инстаграм хуудастаа бие давхар болсон зургаа нийтэлсэн байна. Тэрбээр ихэр хүүхэд тээж байгаагаа фэнүүддээ дуулгаж, "Би үнэхээр жаргалтай байна. Та нар төсөөлөхгүй байх. Үнэхээр жаргалтай байна. Дахин ээж болох нь” гэж хэмээжээ. Бейонсе, Жэй Зи нар 2008 оны дөрөвдүгээр сард Нью-Йорк хотноо гэрлэсэн билээ. Улмаар 2012 оны нэгдүгээр сарын 8-нд тэд охинтой болж, түүнийгээ Блю Айви Картер гэж нэрлэсэн. Бейонси 2011 оны “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэгдэж байсан бол энэ удаа цахим хуудсаараа мэдээлсэн нь энэ юм.