02.03

Н.Баярмаа ”Эсмеральда”-гийн дүрийг бүтээнэ


Улсын драмын эрдмийн театр гэгээн хайрын өдрийг тохиолдуулан "Парисын дарь эхийн сүм" мюзикл жүжгийг тоглохоор болжээ. Энэ удаа Эсмеральдад  залуу жүжигчин Н.Баярмаа тоглох гэнэ. Тэрбээр "Эсмеральдад тоглохоор боллоо өмнө нь их мундаг жүжигчид тоглосон дүр шүү дээ. Ингээд хайрын баярын өдрүүдийг сэтгэл догдлон хүлээж байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ. Сонирхуулахад, өмнө нь Эсмеральдагийн дүрийг МУГЖ У.Уранчимэг, СТА Г.Отгонцэцэг нар бүтээж байсан билээ. 
"Парисын дарь эхийн сүм" жүжгийн дүрүүдэд: 
Эсмеральда Н.Баярмаа 
Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/ 
Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/ 
Феб М.Түвшинхүү /СТА/ 
Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/ 
Гудул Б.Нармандах /СТА/ 
Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/ 
Лис Ц.Баясгалан /СТА/ нар тоглох аж.