02.03

Селена Гомес, The Weeknd хоёр аялалдаа 240 мянган доллар үрсэн гэнэ


Барууны хэвлэлүүд Селена Гомес болон түүний шинэхэн найз залуу The Weeknd нар анхныхаа хамтын амралт, зугаалгандаа хэдий хэрийн мөнгө зарцуулсныг тооцжээ. Залуус буурал тивд хэдхэн хонохдоо 246 мянган долларыг үрсэн байна. Италийн Флоренц хотод нэг шөнийн 10000 мянган долларын үнэтэй харш түрээслэсэн бөгөөд хоногийн 1,5 мянган долларын түрээстэй лимузины цонхоор хотын барааг тольдсон гэнэ. Венец хотод хоногийн 8842 долларын төлбөртэй Hotel Gritti Palace тансаг зочид буудалд буудаллаж, өдрийн 1000 долларын үнэтэй завийг гурав хоногийн хугацаатай хөлсөлж усан дээр сүндэрлэх дэлхийн хамгийн романтик хотын түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхсон байна. Гэхдээ хамгийн их зардал нь нисэх онгоц түрээслэхэд гарсан гэнэ. АНУ-аас Итали руу ирж очихын тулд 205500 мянган доллараар хувийн онгоц хөлсөлсөн аж.