02.03

Зодоон хийсэн тоглогчдын эрхийг хасав

“21 аймгийн үндэсний лиг”-ийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрөгч даваа гарагт болсон "Сүхбаатар Альянс Тех" болон Дундговь аймгийн багийн тоглолтын үеэр легионер тоглогчийг зодсон нь үзэгчдийг бухимдахад хүргэсэн. Тодруулбал тус тоглолтын хоёрдугаар үеийн завсарлагаагаар Дундговь аймгийн тоглогчдын хооронд маргаан үүсч, улмаар багт нь тоглодог АНУ-ын легионер Жэймс Кирксэйд гар хүрсэн. Энэ асуудлыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл хянан үзэж зохих шийтгэл, торгуулийг  ноогдуулна хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөлөөс тамирчин Г.Анарын Үндэсний лигт тоглох эрхийг нэг жилээр, Жэймс Кирксэйгийн энэ удаагийн лигт тоглох эрхийг тус тус хасчээ. Мөн тоглогч Б.Баярбатыг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. 
Дээрх тоглолтод Дундговь аймгийн баг Сүхбаатарын залууст 3:0-ээр хожигдсоноор тэдний хувьд 21 аймгийн лиг өндөрлөсөн. Тоглолтын үеэр зохисгүй авир гаргасныхаа төлөө шийтгүүлсэн АНУ-ын легионер тоглогч Жэймс Кирксэй болон Г.Анар нар сагсан бөмбөг сонирхогчдоос цахим хуудсаараа дамжуулан уулчлал гуйжээ.