02.03

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллараар шагнуулна


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочидод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр шийдвэрлэжээ. Тухайлбал,  10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч шагналыг хүртэнэ. Харин манай улсаас жүдогийн хоёр бүсгүй энэ шагналын эзэн болж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д жингээ тэргүүлсэн “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат  тамирчин Д.Сумъяа болон 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга М.Уранцэцэг нар 50 мянган ам.долларын эзэд болно.