02.04

Д.Пүрэвсүрэн: Сайхан ханьтай учирсан, би азтай хүн


Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн буюу Пүүжээ Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөллийн нэг. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон бүсгүй сайн ханьтай учирсандаа ихэд баярладаг гэнэ. Тэрбээр "Манай хүн их ухаалаг. Хөгжилтэй, тэвчээртэй гээд олон сайхан чанарт нь татагдаж байлаа. Би нөхрөө “Супермэн” гэдэг юм. Хүүхдүүдээсээ “Аав нь юу билээ” гээд асуухаар дуу нэгтэй “Супермэн” гэж хариулдаг. Ийм сайхан ханьтай учирсан, би азтай хүн" хэмээн ярьжээ.