1.Сонгинын хальс.
Доторхыг нь аваад л хогийн саванд хийчихдэг сонгинын хальсанд зүрх судасны системийн өвчлөл бууруулж, ходоод гэдэсний шингэцийг сайжруулах чухал эрдэс бодисууд агуулагддаг. Үүнээс гадна хаван хөөх, судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх, бронхит болон үс ургалтыг түргэсгэх сайн талтай.
2.Өндөгний хальс.
Өндөг чанах болон шарахдаа хальсыг нь хаялгүйгээр гал тогооны сав суулга, аяга таваг өнгөлөх, цайруулахад хэрэглэхээс гадна кальциар баялаг учир таримал цэцэг, тасалгааны ургамлыг арчилж, тэжээл өгч болно.
3.Жүржийн хальс.
Нүүр болон биеийн гуужуулагч хийхэд тун тохиромжтой бүтээгдхүүний нэг. Түүнчлэн эвгүй үнэр арилгах байгалийн “үнэр дарагч” юм.
4.Кофе.
Жүржийг хальсны нэгэн адил үнэр дарагч болдгоос гадна тасалгааны ургамал, жимс ногооны маш сайн бордоо юм.
5.Гадилны хальс.
Шүдийг өнгөлж цайруулдаг ба арьсийг өнгөлөг толигор, чийглэг зөөлөн болгодог.
6.Хушга.
Аминдэмээр баялаг хушга, самар нь тархинд дутагдах витаминуудыг нөхөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж, биеийг гоолиг болгоход тустай. Хушганы гаднах ясыг буцалгаж уувал хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлдэг.
7.Өргөст хэмхний хальс.
Хүнсний ногоонуудаас хамгийн их аминдэм, ашиг тустай нь өргөст хэмх. Ногоон өргөст хэмхний хальсаар шүдээ өнгөлвөл пааланг нь хамгаалж, цайруулна. Түүнчлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг.
8.Гүзээлзгэний иш.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд сайтар угаасан ишийг цайнд хийж уувал гайхалтай амт оруулдаг.
9. Төмсний хальс.
Батга эмчлэгч шилдэг бүтээгдхүүн бөгөөд бүлцэн үүсэхээс сэргийлнэ.
10.Алимны хальс.
Хагас алимтай тэнцэх хэмжээний эслэг хальсанд нь агуулагддаг учир арилгаж хэрэглэвэл түүний амин дэмийн гуравны нэг нь хаягдана.
11.Кивиний хальс.
Хорт хавдар, халдвар, харшлын эсрэг үйлчилгээтэй үл исэлдүүлэгч бодисоор баялаг. Дотор талын шүүслэг, зөөлөн эдэд агуулагддаг амин дэмүүд нь хальсандаа гурав дахин их байдаг.
12.Хашны хальс.
Тархи болон мэдрэлийн системийн бусад хэсэгт үүсдэг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй насунин гэх хүчирхэг үл исэлдүүлэгч ихээр агуулдаг.
13.Мангоны хальс.
Таргалалт үүсгэдэг эсийн үйлдвэрлэлийг сааруулж, хүний биед үүссэн өөхийг шатаахад нөлөөлдөг. Мөн каротин төст бодисууд,омега-3, омега-6 ихээр агуулдаг учир хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй.
14.Луувангийн хальс.
Витамин А,В,С төмөр, кальци, бета, каротин, кали зэрэг олон төрлийн аминдэм агуулдаг бөгөөд хүний биед шууд шингэдэг тул маш их энерги өгч дархлааны системийг сайжруулдаг.
15.Тарвасны хальс.
Тарвасыг хальстай хэвээр нь идвэл бөөр ходоодыг цэвэрлэж үрэвслээс хамгаалдаг бөгөөд витамин А,С кали, магни, ликотин зэргээр баялаг.