02.08

Бүсгүйчүүд яагаад PRP эмчилгээг сонгох ёстой вэ


Орчин үед арьсаа үргэлж залуугаар нь хадгалах тийм ч хэцүү биш болсон. Учир нь гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний төрөл улам олширсоор байгаа юм. Энэ удаа бид PRP эмчилгээний тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ.
PRP гэдэг нь Platelet Rich Plasma гэсэн үгийн товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн юм. PRP нь организмын нөхөн төлжих, өөрийгөө эмчлэх чадварт тулгуурласан гадны ямар нэг эм тариа, биологийн болон химийн нэгдлүүд агуулаагүй зөвхөн өөрийнх нь цуснаас арьсны уургийг дэмжиж, төлжүүлэх үүрэгтэй эсүүд болох тромбоцит, фибрин, плазмын хэсгийг тусгай аргаар шүүн авч арьсанд тарих эмчлэх арга юм. Тухайн хүний өөрийнх нь эд эсийг буцаан тарьж байгаа учраас 100% био-нийцэлтэй, ямар нэгэн халдварын эрсдэлгүй гэдгээрээ давуу талтай
Энэхүү эмчилгээг:
1. Арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, залуужуулах зорилгоор
2. Үрчлээний эсрэг
3. Арьсны өнгө сэргээж цайруулах зорилгоор (тэжээлийн уураг нь арьсыг цайвар шаргал эрүүл өнгөлөг болгодог давуу талтай)
4. Үсний халцралт үс уналтыг багасгаж ургалтыг эрчимтэй дэмжиж өгнө.
5. Хэт хуурай болон тослог арьсны балансыг тэнцвэржүүлнэ.
6. Батганы болон бусад сорвийг багасгана.
7. Арьсны үрэвсэлийг бууруулан шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
Эмчилгээний үр дүн
Нүүрний арьсанд PRP хийлгэснээс 5-7 хоногийн дараа аоьсны төлжилт эрчимжинэ.
Үс уналт PRP хийлгэснээс 10 дараанаас зргч эхэлнэ.
Үсний ургалт PRP хийлгэснээс 7 хоногийн дараагаас сэргэж эхэлнэ.
 
Хэрэв та энэ эмчилгээг сонгохоор шийдсэн бол нөхөн сэргээх арьс гоо заслын "Royal De beauty" эмнэлэг энэ үйлчилгээг хийж байгааг дуулгая.

Тус эмнэлгийн хаяг:
Улаанбаатар хот
25 дугаар эмийн сангаас өргөө кино театр руу өгсөх замын дунд гэрлэн дохионы зүүн гар талд.
Утас: 77091177 86893050
Эрдэнэт хот
Номин телевиз өөдөөс харсан 5-23 байр
Утас: 77361177 99283149
Дархан хот
Шинэ хороолол 15 байр
Утас: 77371177 94081108