Жүжигчин Г.Ундармаа "Амьдарлоги" киногоо гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа үзүүлж яваа билээ. Тэгвэл Чикаго хот орчмын монголчуудтайгаа уулзаж, киногоо үзүүлж, цэцэг, бэлэг, урмын үгэнд умбасан тэрбээр өдгөө Вашингтон ДС-д байгаа аж. Хэзээний л адтай жүжигчин бүсгүй Вашингтон ДС дэх монгол гэр бүлийн балетын сургуулиар зочилж, балетчин охидтой хамт патиараа татуулаад амжсан байдаг шүү.