Энэ FB дээр үзэл санаа нийлмээр, бас баярлаж бахадмаар, эргэцүүлэн бодууштай, эсвэл шал хэрэггүй ч санагдмаар гээд элдвийн л зүйл харагддаг. Зарим нэг нь хэт хэн нэгэн улс төрч , намыг өмгөөлөн хамгаалж буй нь ч харагддаг.
Гэхдээ л би тийм улсуудын бичсэн зүйлийг уншаад үнэхээр ямар нэгэн зүйл бичмээр санагдвал доромжилж биш аль болох аятайхан маягаар сэтгэгдэл бодсоноо үлдээхээс биш, тэр нөхөр лүү удаа дараалан улангасан дайрч, хэрэлдэн химлэлдэн элдвээр доромжлохыг үл хүсдэг. Яагаад гэвэл би тэглээ гээд ямар ач холбогдолтой, агуу зүйлийг хүртэх авчирах гээд буйгаа олж хардаггүй юм.
Мөн надад маш их таалагддаг хүмүүс байдаг аа. Гэхдээ тэр хүн бид хоёр үргэлж толгой дохилцоод байх боломжгүй гэдгийг би бас мэддэг тул таалагддаг этгээдээ таалмааргүй зүйл биччихсэн бол тоохгүй л хаячихдаг .
Учир нь тэр таних танихгүй нөхөр надад 80 хувь таалагддаг нь л хангалттай.
Учир нь тэр ямар миний сиамын ихэр биш дээ.
Үлдсэн 20 хувьд зөрөлдөөн байлаа гээд түүнээ янз бүрээр илэрхийллээ гээд надад ч тэр хүнд ч ямар ч гайхалтай сайхан зүйл авчрахгүй гэдгийг би мэддэг.
Их үсрээд л хэн нэгнээ блоклоно шүү дээ.
Ер нь хувийн өс хонзонтой л биш юм бол танихгүй Дулмааг өмөөрч танихгүй Балдантай дайсагнаад байх хэрэг ер нь байдаг юм уу даа.
Тэртэй тэргүй 100 хувь гэх зүйл зөвхөн хичээл номонд л авч байх боломжтой дүн шүү дээ. Харин хүмүүст бол 100 хувь гээд үнэлэгдэх боломж хаана ч байхгүйгээр барахгүй бид бусдыг тэгж үнэлэх, хүлээн зөвшөөрөх чадвартай нь олон билүү. Тиймээс найзуудаа зүгээр л аятайхан л амьдрахыг хүсвэл хэн нэгэн рүү сэлэм далайн чичрэн дайраад яах вэ дээ. Ялангуяа энэ бол сэтгэгдэл нэрээр чичрэн дайрагсдад хамааралтай л даа. Үнэхээр сэтгэгдлээ хуваалцах хүн доромжлох хоёр чинь ялгаатай шүү дээ.
Жишээ дурдахад л чи миний хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй , би бол ёстой ухаантай, миний найзууд бол дандаа сургуульд соёлд сурсан улс,дээд зиндааныхан, чамтай харьцаж байгаанууд нь дандаа доод зиндааны улс бла бла гэж ирээд л цагаан дээр хараар нэг бус удаа бичсэн хүний өөрийнх нь үнэнг баримттай дэлгэхэд л ичихгүй өөрийгөө зөвтгөн бусдад би зүгээр л нийтлэлийнх нь доор сэтгэгдэл бичсэн чинь тэр хүүхэн намайг FB дээрээ биччихсэн гэж ирээд элийрээд явж байх. Өөрөө эхлэн бусдыг доромжилж үгүйсгэсэн хүн ер нь ямар хариу хүртэнэ гэж санадаг юм бол.
Санал бодол нийллээ гээд учиргүй хайр зарлаад ,нийлсэнгүй гэж үзэн ядаад байхаар эд мөн үү дээ ???
Найзуудаа хэн доромжлуулахад дуртай вэ ? Би лав биш ,та ч бас биш .Тийм үү, тийм ээ.
Хулганайн Тэргэл