04.29

Автобус-3 компанийг хувьчлахыг эсэргүүцэв

Нийслэлийн өмчит "Автобус 3" компанийг  хувьчлах шийдвэрийг  тус компаний ажилчид эсэргүүцэж, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байсан. Тэгвэл тэд шаардлагын хариуг өгөхгүй бол төв талбай дээр автобустайгаа жагсаж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Энэ талаар зорчигч тээврийн "Автобус 1-р бааз"-ын үйлдвэрчний хорооны дарга Н.Төрбатаас тодруулсан юм.

Энэ асуудал ганцхан 3 баазын бус цаашлаад 1,2 гээд цаашаа яригдана. Энийг зөвхөн сонгуулийн болон өмчийн харилцааны өмч болгож хувьдаа мөнгө олох хэрэгсэл болгож байгаад автобус-1 компаны үйлдвэрчны хороо эсэргүйцэж байна. Бид эсүүцгэрцэл зарлаж эхний ээлжинд жигсаал цуглаан, мэдэгдлийг удаа дарааллан хийлээ. Одоо бид ажил хаяхаар шийдээд байна. Ажил хаялтыг бид гурав хонгийн өмнө мэдэгдээд бүрэн ажил хаях эрхтэй. Яагаад тээвэрчдийн асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа, ажлын байрыг нь зарж үрээд байгаа, нөхөн олговорыг удаа дараалан өгдөггүй болон бусад асуудлуудаар эрчимтэй тэмцэхээ хэллээ.

Б.Учрал