Германы хөлбөмбөгийн “Байер” багийн хагас хамгаалагч Хакан Чалханоглу торгуулиа эдлэх хугацаанд цалингаа авахгүй гэдгээ мэдэгджээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо 22 настай хөлбөмбөгчийг наймаа солилцооны дүрмийг зөрчсөн хэмээн дөрвөн сарын хугацаагаар тоглох эрхийг хассан юм. Өөрөөс нь болж хохирсон багаа дэмжих зорилгоор энэ улирлыг дуустал цалингаасаа татгалзаж байгаа аж. Гэхдээ энэ бүх хугацаанд Чалханоглу багийнхантайгаа бэлтгэлээ хамтдаа хийсэн хэвээр байх гэнэ.