02.09

Жижи Хадидын нэрэмжит барби хүүхэлдэй гарчээ

"Mattel" компани загвар өмсөгч Жижи Хадидын нэрэмжит барби хүүхэлдэй гаргалаа. Жижи Хадидын "Tommy Hilfiger" брэндтэй хамтарсан хоёр дахь цуглуулгын нэрэмжит энэхүү барби нь өнөөдөр Лос-Анжелес хотноо нээлтээ хийхээр товложээ. Жижи Хадид "Инстаграм" хуудаснаа барбины зургийг нийтэлж, "Энэ би гэдэгт итгэж чадахгүй байна! #Mattel компанид баярлалаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Шинэхэн #Barbie маргааш зохион байгуулагдах бидний бэлдсэн #TOMMYxGIGI загварын шоу дээр хүрэлцэн ирэх болно!" хэмээн бичсэн байна.