52 настай итали жүжигчин бүсгүй Моника Беллуччи гоолиг сайхан бие хаатай хэвээр гэдгээ Инстаграм хуудсандаа батлан харуулжээ. Моника нүцгэн гэрэл зургаа оруулсан байна. Тэрбээр нүцгэн биедээ загасны түрс түрхсэн байжээ. Зурагтаа "Өнөөдөр гайхалтай зураг авалттай өдөр байлаа. Гэрэл зургийг Фабрицио Ферри" цөөн үгсийг бичиж үлдээсэн байв. Барууны зарим хэвлэлд бичсэнээр, "амтат" зураг авалтад 750 гаруй грамм хар түрсийг ашиглажээ.