02.09

Б.Мөнх-Оргил: Би чамайг танихгүй ээ


Тоочих л доо гэж толгойг чинь худлаар дүүргээгүй
Тохиролцоё л доо гэж биеийг чинь мөнгөөр үнэлээгүй
Уулзая гэж хоолойд чинь хутга тулгаагүй
Уучлаач гэж хөлд чинь цагираглаж хэвтээгүй

Үерхэе гэж сэтгэлийг чинь хоосноор дүүргээгүй
Үнсэлцэе гэж өмдний чинь тэлээтэй ноцолдоогүй
Хайрла л даа гэж энгэрийн чинь товчийг тайлаагүй
Ханга л даа гэж цавьний чинь завсраар зүтгээгүй

Амьдрая гэж зүрхийг чинь эргэлзээгээр дүүргээгүй
Амсая л даа гэж хөхний чинь даруулгыг мултлаагүй
Хайрланаа гэж аманд чинь дур тавиагүй
Ханилнаа гэж амсарт чинь үзүүрээ дүрээгүй

Гэрлэнээ гэж гэртээ дагуулж ороогүй
Гэргий минь гэж горьдоож тоглоогүй
Үүрд шүү гэж өврийг чинь тэмтэрч новшроогүй
Үнэн шүү гэж чихнээ амьсгаадаж алиатаагүй

Болгоноо гэж босоогоор чинь 
Босгоноо гэж араас чинь
Зориулнаа гэж зогсоогоор чинь 
Зохицоноо гэж урдаас чинь

Ханатал эдлээгүй
Хашгиртал эдлээгүй
Чинэртэл эдлээгүй
Чичиртэл эдлээгүй
Тавиртлаа эдлээгүй
Тахимаа чилтэл эдлээгүй
Тамираа тасартал эдлээгүй
Танихгүй ээ би чамайг эдлээгүй

Хэлийг чинь хорстол хөхөөгүй
Хэлүүг чинь нортол гижигдээгүй
Хүзүүг чинь нөжиртөл шимээгүй
Хөхийг чинь өвдтөл атгаагүй
Хөлийг чинь мөрөө давуулаагүй
Хөлсийг чинь биедээ шингээгээгүй
Хүчээ шавхартал эдлээгүй
Хүсээгүй ээ би чамайг танихгүй

Өгзөгийг чинь чангахан алгадаагүй
Өмд рүү чинь гараа шургуулаагүй
Гуяыг чинь доторлон илээгүй
Гуйсны чинь зоргоор нахиагүй
Аманд чинь дураараа сэлээгүй
Алганд чинь хүслээрээ гозойгоогүй
Сүвийг чинь таглан шургуулаагүй
Сүнсийг чинь амрааж цэнгүүлээгүй
Нүдийг чинь баясган тайчаагүй
Нүүрийг чинь чийглэн тавиагүй
Нүүдлийн шувууд шиг нууранд чинь умбаагүй
Нүгэлгүй ээ би чамайг танихгүй

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.01.31-нд