Амьдад нь харааж ,үхэхээр нь өмөөрч, ёс жудаг ухаан ярьж яахын бэ.Амьдад нь ч үнэхээр харааж л байсан бол үхсэн хойно нь ч адилхан л түүнээ хийж байх хэрэгтэй. Яагаад гэвэл шударга амьдарцгаая.
Үхлээр сольж авдаг алдар нэр, их хайр ямар хэрэгтэй юм бэ.
Тэртээ тэргүй бүгд л шарилж ,өвс ,шороо, өт хорхой болон шингэнэ.
Амьдрах гэж төдий чинээ хүн бүр чадлаараа ухаан зарсан л байж таараа.
Тиймээс амьддаа л тэр ялгаатай ухаан, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хайрын чимээг сонсож мэдэрч явах ёстой.
Мянган удаа магтаж , ярьж хамгийн сайхан цолыг өгөөд ч үхсэн хүн үхсэн л хүн.
Тэр эргэж ирэхгүй. Ирлээ ч өмнөх насаа амьдралаа төдийлөн санахгүй, та бид танихгүй.
Амьд хүнд харин хайр ,хүндлэл хэрэгтэй.
Амьдарсан шиг амьдарч, амьсгалж яваа хүн бишгүй олон байна .
Тэднийг хайрла.Та ч магадгүй тийм хүмүүсийн нэг бол өөрийгөө хайрла.
Амьддаа өөрийгөө хайрлаарай.
Өөрийгөө хайрлаж чаддаг бол өрөөл бусдыг ч бас хайрлаарай.
Өөрийгөө ч хайрлаж чадахгүй байж яаж өрөөл нэгнийг хайрлахын бэ.
Өөрийгөө хайралцгаа хүмүүс минь.
Өөрийнхөө биеийг, ухааныг , хайрла.
Өөрт чинь юу байна ,юутай хээтэй нь бүгдийг нь хайрла.
Хулганайн Тэргэл