02.10

УДЭТ-ын уран бүтээлчид Багахангай дүүрэгт тоглоно

 

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид  “Хот орчим”-ын аялан тоглолтыг зохион байгуулах гэж байна. Хот орчмын аялан тоглолтыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордонтой хамтран гуравдугаар сарын 13-ний өдөр 1, 2-р хорооны соёлын ордонд зохион байгуулах ажээ.
“Хот орчим”-ын аялан тоглолтын хөтөлбөрт насанд хүрэгчдэд зориулан Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драм, хүүхэд багачууддаа зориулан Т.Габбе “Үнсгэлжин” жүжгүүдээ 70% хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулах юм байна. Мөн уран бүтээлчид болон үзэгчдийн "Тоглолтын дараа" уулзалт ярилцлагыг зохион байгуулах ажээ.
“Бүүвэй” жүжгийн найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СГЗ Л.Балхжав ажилласан. Гол дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Одончимэг, СТА Ц.Цэрэнболд , Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.
Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжгийн найруулагч СТА Ч.Түвшин, зураач Г.Ариунболд ажилласан. Дүрүүдэд Г.Номуун Б.Золжаргал СТА Б.Одончимэг Б.Одгэрэл, Н.Баярмаа Г.Дөлгөөн-Аюуш МУГЖ Ж.Оюундарь  нар тоглоно.