"Mattel" компани загвар өмсөгч Жижи Хадидын нэрэмжит барби хүүхэлдэй гаргалаа. Жижи Хадидын "Tommy Hilfiger" брэндтэй хамтарсан хоёр дахь цуглуулгын нэрэмжит энэхүү барби нь өчигдөр Лос-Анжелес хотноо нээлтээ хийжээ. Жижи Хадид "Инстаграм" хуудаснаа барбины зургийг нийтэлж, "Энэ би гэдэгт итгэж чадахгүй байна! #Mattel компанид баярлалаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Шинэхэн #Barbie маргааш зохион байгуулагдах бидний бэлдсэн #TOMMYxGIGI загварын шоу дээр хүрэлцэн ирэх болно!" хэмээн бичсэн байна.