02.10

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана


Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18:00 цагт Төрийн ордны их танхимд хуралдахаар болжээ. Тус хурлаар энэ сарын 12-ны өдөр болох Ардчилсан намын Долдугаар их хурлаар хэлэлцэх асуудлыг батлах аж. Учир нь намын их хурлаар хэлэлцэх асуудлыг ҮЗХ нь баталдаг дүрэмтэй юм байна.