02.11

Жэй Ло, Дрейк хоёр салжээ


Өнгөрөгч оны сүүлээр 47 настай дуучин, жүжигчин бүсгүй Женнифер Лопес болон 30 настай канад рэпер Дрейк нарыг амрагийн харилцаатай болсон хэмээн хэвлэлүүд шуугих болсон билээ. Харин хэд хоногийн өмнөөс залуусыг хоёр тийш болсон гэх мэдээлэл гарах боллоо. “Тэд салахаар шийдсэн. Хамт байхаас уйдсандаа бус ажлын асар их ачаалал, бие биедээ зав гаргаж чадахгүй байгаагаас болж ийм шийдэлд хүрсэн. Тэд муудалцаж салаагүй болохоор утсаар харьцаж байгаа. Тэд маргааш ч юм уу нэг бол сарын дараа ч юм уу хамтдаа оройн зоог барьж магадгүй. Тэд хувийн ажил төрөл, уран бүтээлдээ хамаг цаг заваа зарцуулж байгаа ч бие биесийнхээ талаар мэдээлэл солилцож л байгаа” хэмээн эх сурвалж өгүүлжээ.