Дуучин Рианна "Harper’s Bazaar" сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын гол зочноор уригджээ. Гэрэл зурагчин Мариано Виванко дуучин бүсгүйг Атлантын далай дээгүүр ганцаараа ниссэн анхны эмэгтэй Амелия Эрхартын дүрд хувиргасан байна.
"Эрчүүдийн хатуу ширүүн ертөнцөд зам мөрөө тодоос тод гаргаж чадсан эмэгтэйчүүдэд онцгой зүйлс олон байдаг. Үгүй гэж хариулахгүйн тулд ямар их хүч, зориг, ухаан гаргах шаардлага тулгардаг бол оо. Олон амжилт тогтоосон Амелия шинэ залуу салбар болох нисэхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тийм ч учраас эрчүүдийг давж гарч чадсан бүсгүйн дүрд хувирахаас татгалзах хүн байх уу?" хэмээн Рианна өгүүлжээ.