02.14

Нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчид ялгаатай амарна


Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн цагаан сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амраад шинийн дөрвөн буюу ирэх сарын 2-ны пүрэв гарагт ажил эхлэх юм. Харин оюутан сурагчдын хувьд хот, хөдөөгийн сурагчид ялгаатай амрах аж.
 
Тодруулбал, Нийслэлийн оюутан, сурагчид хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амраад ирэх сарын 4-нөөс хичээллэж эхлэх бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног буюу шинийн 1-7-ны өдрүүдэд амраад ирэх сарын 6-наас хичээллэж эхлэх юм байна.