02.14

”Талын түмэн адуу”-ны баяр болно


"Талын түмэн адуу”-ны баяр энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд болно. Тус тэмцээнд Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон уургач, бугуйлчид оролцохоор болжээ.
 
“Талын түмэн адуу” адууны баяраар дараах арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Үүнд: 
   
“Шургуу-2017” уран бугуйлч шалгаруулах тэмцээн
   
“Эрэмгий адуучин” уурга шүүрэх тэмцээн, эмнэг бугуйлах тэмцээн
   
“Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн
 
 Богино зайны морьдын бооцоотой уралдаан
   
Хөтөлгөө, ижил зүсмийн морьдын үзүүлбэр
   
Азарга гүйлгэх үзүүлбэр
   
Монгол баатруудын морьтон үзүүлбэр
   
Талын Тайга нохойн хурдны уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах зэрэг тэмцээнүүд болно.