02.14

Аугаа хайр дурлалын мөнхийн дуулал

 Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” хэмээх сонгодог бүтээл "Гэгээн хайрын баярт зориулан" театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь “хайрын хүч” билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дуулал “Парисын дар эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг үзээрэй. Энэхүү жүжгийг 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьж байсан юм. 
“Парисын дарь эхийн сүм” /сонгодог мюзикл жүжиг/ 

Дүрүүдэд: 
Эсмеральда Н.Баярмаа 
Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/ 
Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/ 
Феб М.Түвшинхүү /СТА/ 
Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/ 
Гудул Б.Нармандах /СТА/ 
Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/ 
Лис Ц.Баясгалан /СТА/ 
Олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид. 

2-р сарын 12-нд 18:00, 13-нд 19:00, 14-нд 14:00, 19:00 цагт.. 

Тасалбарын үнэ: суудлын зэрэглэлээс хамааран: 
10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ 30,000₮ VIP 50,000₮ 

Тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, www.easyticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800